Нарийхан уруул ухаалаг, бэлэн цэцэн үгтэй хүний тэмдэг

Хүний ам, уруул нь оюуны чадавхи, сэтгэлгээ урнаар сэтгэх чадварыг илтгэдэг байна.
Нэг. Хэрвээ уруул нь чийглэг, улаан өнгөтэй, гялгар өнгөлөг бол дотоод хүч ихтэй, эрүүл чийрэг биетэй хүн гэсэн үг.
Хоёр. Том амтай хүн сайхан ааштай байдаг.
Гурав. Бамбагар том уруул нь амьдралдаа амжилтанд хүрэхийн тэмдэг.
Дөрөв. Нарийхан уруул ухаалаг, бэлэн цэцэн үгтэй хүний тэмдэг. Харин хэтэрхий нарийхан уруултай бол хонзон санамтгай хувиа хичээмтгий, үр хүүхэддээ хатуу хүний шинж.
Тав. Уруулаа байнга жимийж, хөмхий зууж явдаг хүн нууцлагдмал зантай, бусдад таагүй ханддаг хүн мөн.
Эрүү.
Нэг. Сайтар хөгжсөн, зөв хэлбэртэй эрүү нь эрч хүчтэй эр зоригтой, өгөөмөр, зөрүүд, хэрцгий хүний шинж тэмдэг.
Хоёр. Урт, шаамий эрүүтэй бол хурц ухаантай, хэр баргийн юманд итгэдэггүй хүний шинж.
Гурав. Хойш шигдсэн мэт жижиг эрүүтэй хүн эелдэг зөөлөн зантай, шийдмэг бус бүрэг ичимхий байна.
Дөрөв.Махлаг эрүүтэй хүн дурламтгай, тогтворгүй зантай.
Тав. Эрүү нь урагш түрж, дээш эргэсэн байвал зальтай, хүний мөсөөр тааруухан хүний шинж.