Өнгөрсөн бүхнийг эргэн харж намайг эрэх гээд хэрэггүй
Өөрийг чинь хайрладаг тэр жаахан охин одоо олдохгүй
Чамайг гэсэн хайраа би чандын чандад нуусан
Чанга хатуухан үгийг чинь үнэн гэдгийг мэдэрсэн
Алдаж эндсэн үеийнхээ дурсамжуудыг
Амьдралынхаа баяр баясгалан чиний л төлөө зориулсан
Андуурч дурласан тэр л мөчөөс хойш
Аз жаргалын минь шувуухай намайг орхиод ниссэн.
Дэрээ тэврээд уйлахдаа ганцаардсан гэдгээ мэдэрсэн
Дэндүү хайртай болохоор чамд гомдож чадаагүй.